ШАЛГАРУУЛАЛТ

Олимпиадын тестийн материалыг зөвхөн Хиппо Олон Улсын Хорооноос дүгнэнэ. 
*
Жишиг онлайн тестийг бүртгүүлсний дараа өгөгдсөн линкээр орж дадлага хийх боломжтой.

 

Бүх оролцогчдын онооны жагсаалт болон хагас шигшээд шалгарсан сурагчдын нэрсийг 2024 оны 3-р сарын 7-ны өдрөөс хойш 3 долоо хоногийн дараа олон улсын вэб хуудас www.hippo-olympiad.org, Монгол вэб хуудас www.hippo.mn зэргээс тусгай өгөгдсөн бүртгэлийн код, нэрсийн дагуу шалгах боломжтой.

Хагас шигшээд оролцогчдын оноо болон бүсийн шигшээ, финалын шатанд шалгарсан сурагчдын нэрсийг 2024 оны 5-р сарын 7-ны өдрөөс хойш оноо зарлагдсан үеэр www.hippo-olympiad.org,  www.hippo.mn вэб хуудаснаас шалгах боломжтой.

Финалын шатанд шалгарч чадаагүй сурагчдаас хамгийн сайн үнэлгээ авсан сурагчдыг сонгон бүсийн шигшээ шалгаруулалтад оруулна. Бүсийн шигшээ шалгаруулалтад онлайнаар оролцох боломжгүй, зөвхөн биечлэн оролцоно. Бүсийн шигшээ шалгаруулалтад уригдах сурагчдын амжилтын доод хувь нь эхний байранд орсон сурагчийн онооны 70%-тай тэнцүү байна. Бүсийн шигшээ шалгаруулалтын ялагчид Финалд оролцох эрхтэй болно.