
ХИЛЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ АНГЛИ ХЭЛ
Анхны уралдааныг 2013 онд зохион байгуулахад 6 орноос нийт 5,000 гаруй сурагчид оролцож, сүүлийн шатанд 43 сурагч Италид ирж оролцож байжээ. Өнгөрсөн 2021 оны олимпиадад 42 гаруй орон нэгдэн 48125 сурагч эхний шатанд, 150 сурагч сүүлийн шатанд өрсөлдсөнөөс Монгол Улсаас 10 сурагч оролцсон билээ.
2022 онд олон улсад 10 дахь жилдээ, Монгол Улсад 5 дахь жилдээ тус олимпиадыг зохион байгуулж байна. Эхний шатанд нийт 60 орны 67,750 сурагчид оролцсоноос Монгол улсаас дэлхийн финалд шууд оролцох 6 сурагч, бүсийн шатанд 17 сурагчид шалгараад байна.
Сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье!
Хагас шигшээ шатанд оролцсон сурагчдын оноог www.hippo-olympiad.org олон улсын вэбсайтаас харна уу.