--> ', 'auto'); ga('send', 'pageview');

Оролцогчид Common European Framework дээр суурилсан 8 ангилалд өрсөлдөж, англи хэлний тест өгнө. Үүний 6 ангилалд нь жирийн хөтөлбөртэй сургуулиудын сурагчид, 2 ангилалд нь олон улсын хөтөлбөртэй сургуулиудын сурагчид оролцоно.





Жич: 2018 оны уралдаанд сүүлийн шатанд оролцсон сурагчид 2019 оны олимпиадад ижил түвшинд өрсөлдөх боломжгүй. Хүснэгтэд зааснаас өөрөөр сурагчид өөрсдийнхөө түвшингээс дээш ахисан түвшинд өрсөлдөхөд бэлэн гэж үзвэл түвшин ахиж шалгалт өгч болно. Насны дээд хязгаар 19 нас байна.

*Хэрэв сурагч дор дурдсан нөхцөлд тохирч байвал тусгай (Special) ангилалд оролцоно. Үүнд:

- Бүх суурь хичээл нь англи хэл дээр явагддаг олон улсын хөтөлбөртэй сургуульд сурдаг бол,

- Эсвэл англи хэлээр ярьдаг улс оронд төрж, өсч, 3-аас дээш жил тухайн улс орны сургуульд сурсан бол



Олимпиадын эхний шат хоёр хэсэг тестээс бүрдэнэ. Үүнд: уншиж ойлгох чадварын тест (олон сонголтот асуулт) ба сонсож ойлгох чадварын тест орно. Асуулт бүрд тохирох зөвхөн нэг зөв хариулт байна.

Хариултыг тусд нь олгосон хариултын хуудас (OMR хуудас) дээр бөглөнө.

Доорх хүснэгтд тухайн хэсэг бүрт оногдох цагийг харуулсан болно.

Хагас шигшээ шатанд эхний шатны ангилал бүрээс эхний 10% нь шалгарч оролцох эрх авна.





1. Бүртгэл.

a/ “HIPPO” Олимпиадад бүртгэлтэй сургуулийн сурагчид сургууль дээрээ бүртгүүлэх.

Сургуулийн Координатор багш нь Англи хэлний багш байна. Сурагчид энэхүү олимпиадад зөвхөн өөрийн хүсэлтээр оролцоно.

b/ Бүртгэл үүсгээгүй сургуулийн сурагчид хувиараа бүртгүүлж, олимпиад зохион байгуулах хорооноос гаргасан шалгалт өгөх төвд шалгалтаа өгнө.

- Бүртгүүлэх үедээ олимпиадын хураамжаа төлж, баталгаажуулна.

- Бүртгэлийг баталгаажуулж, Итали дахь төв оффисоос 6 оронтой сурагчийн код ирнэ.

- Сурагчийн код бүхий мандатыг шалгалт эхлэхээс өмнө сургуулиуд авч, сурагчдад өгсөн байна.

2. Шалгалт.

- Шалгалт авах өдрийн өглөө 1 цагийн өмнө шалгалт авах сургуулиуд дээр төлөөлөгч, хянагч багш битүүмжилж, лацадсан тестийн материалыг авч очно.

- Сургуулийн координатор багштай хамт шалгалтыг авах

- Шалгалт дуусмагц зөвхөн хариултын хуудсыг хураан авч битүүмжлэн, тэр даруй төв оффис дээр авчирч хүлээлгэж өгнө.

3. Дүн.

- Шалгалтын хуудас бүрийг сканердэж, Итали дахь төв оффис луу илгээснээр дүн товлосон хугацаанд вэб хуудас дээр гарна.



- Олимпиадад оролцсон сертификат (бүх сурагчид)

- Хагас шигшээд оролцсон диплом (ангилал бүрээс эхний 10 хувьд)

- Үндэсний аварга сурагчдын диплом, үнэ бүхий зүйлс (финалын шатанд шалгарсан сурагчдад)

- Финалын шатанд: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний сертификат, Венец хотын Лидо Жесоло далай эргийг зочид буудалд 3 хоног байрлах эрх, Венецийн аялал

- Координатор багшийн сертификат (Сургууль дээрээ олимпиадыг зохион байгуулж оролцсон багш нарт)

- Финалд шалгарсан сурагчдын багш нар: Сурагчтайгаа хамт финалын шатанд Итали руу явах эрхтэй.



Олимпиадын тест нь СEFR (Common European Framework of Reference for Languages) Европын нийтлэг хэлний стандартын дагуу боловсруулагддаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тест юм. Иймд агуулга нь CEFR түвшингийн агуулгад тохирсон байна. Зөвлөмжийг доорх линкээс авна уу.