МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ



Англи хэлний сургалтын бүртгэл эхэллээ





Энэ сургалтанд хамрагдах сурагчид ''Pearson'' олон улсын үнэлгээний байгууллагын хамгийн шилдэг сурах бичиг ба суралцагчийн түвшинд тохирсон гарын авлагыг ашиглана. Ингэснээр англи хэл дээр уншиж ойлгох, ярих чадвар сайжирч, үгийн баялаг, дүрмийг зөв хэрэглэх чадвар нэмэгдэнэ. Сургалтын төгсгөлд PTE-general (Pearson test of English) олон улсын түвшин тогтоох албан ёсны үнэлгээний тестийг олон улсын шалгалтын хуваарийн дагуу авч хүүхдийн мэдлэгийг үнэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгоно. Тус шалгалт нь бүх улсад нэгэн зэрэг явагдаж, олон улсад нэгдсэн системээр засагддаг байна. Сертификат нь Pearson байгууллагаас баталгаажин ирдэг. Иймд хүүхэд олон улсын түвшинд өөрийнхөө түвшинг мэдэх, цааш ахих боломжийг олгож байгаа юм.



HIPPO Уралдаан нь Олимпиад боллоо



9-19 насны сурагчдын дунд явагддаг HIPPO Англи хэлний Олон Улсын Уралдаан маань албан ёсоор Олимпиад боллоо. Анх 2011 онд Италийн Global Hippo Association санаачлан Балканий орнуудыг хамруулан зохион байгуулж байсан бол өдгөө 30 гаруй орныг хамруулсан өргөн уралдаан болжээ. Тус уралдааны ашигладаг тестийн материалыг Английн боловсролын хамгийн том байгууллага Pearson боловсруулж өгдөг тул албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшин тогтоох шалгалтын нэг хэлбэр юм.

Энэ онд тус уралдааны дүрэмд хэд хэдэн шинэ заалтууд орсон байна. Тухайлбал, ердийн болон олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид ялгаатай ангилалд өрсөлдөх болсон байна.



2018.08.28







Баяр хүргэе!



2018.05.15



Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явагддаг Англи хэлний олон улсын HIPPO тэмцээний эхний шатанд 30 орны 22500 хүүхэд, Монголоос 2500 сурагч оролцсоноос сүүлийн шатанд 7 сурагч Италийн Венец хотноо 5 түвшинд өрсөлдөх эрх авсан билээ. Сүүлийн шалгаруулалтаас 1-р сургуулийн 7-р ангийн сурагч Б.Энхсувд HIPPO 2 түвшинд (CEFR 2) Алтан медаль авч 30 орны хүүхдүүдийг манлайллаа. Б.Энхсувд болон амжиллтай оролцсон сурагч Х.Тэнгис /Global сургууль, 6-р анги/, Д.Нинжин /Hobby сургууль, 7-р анги/, М.Нандин-эрдэнэ /Hobby сургууль, 9-р анги/, Б.Мөнхсар /Орхон аймаг, БУГС-тай 14-р сургууль, 12-р анги/ нартаа сурлагын өндөр амжилт хүсье.